Ц.Нямдорж: Маргааш Ч.Улааныг ирэнгүүт Халдашгүй байдлын дэд хороо хуралдана

Ц.Нямдорж: Маргааш Ч.Улааныг ирэнгүүт Халдашгүй байдлын дэд хороо хуралдана

Халдашгүй байдлын дэд хороо УЕП-оос өгсөн хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар хуралдав. 

Ингээд Ч.Улаан гишүүнийг гадаад дахь томилолтоо дуусгаад маргааш ирсэн үед нь хуралдахаар шийдвэрлэлээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Ч.Улааныг ирэхээр хуралдахаар тохироод тарлаа. Маргааш хуралдана. Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд бүгд байж нэгдсэн санал шийдвэр гаргана" гэсэн юм. 

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт /2020.01.16/ УИХ-д ирүүлсэн. Ингээд Халдашгүй байдлын хороо хуралдаж дээрх асуудлыг хэлэлцэх гэсэн боловч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хойшлоод байгаа юм. 

Тус хороонд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Д.Лүндээжанцан нарын таван гишүүн харъяалагддаг юм.  




Улаанбаатарт 3 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө