Элчин сайд Л.Пүрэвсүрэн: “Танайх цагдаагаа хяналтаас алдсан” гэж германчууд хэлсэн

Элчин сайд Л.Пүрэвсүрэн: “Танайх цагдаагаа хяналтаас алдсан” гэж германчууд хэлсэн

Одоогоос дөрвөн жилийн өмнө улсад их хэмжээний мөнгө залилан Монголд орж ирсэн гэх ХБНГУ-ын иргэн Клойбер Максимлиан Лёонхард  “Голомт” хотхонд нас барсан байдалтайгаар олдсон байдаг. Тэрээр улсынхаа банкнаас 12 сая еврог залилан 2004 онд Монголд орж ирсэн бөгөөд хуурамч нэрээр манай улсад нэвтэрсэн тул тухайн үед түүнийг эрэн сурвалжлагдаж байгааг хэн ч мэдээгүй. Алга болсноос хэдэн сарын дараа ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагаас Интерполоор дамжуулан “Рудигер Фон гэх нэрээр танай улсын хилээр нэвтэрсэн хүн нь ХБНГУ-ын хэд, хэдэн арилжааны банкнаас 12 сая евро залилан мэхэлсэн хэрэгт эрэн сурвалжлагдаж буй Клойбер Максимлиан Лёонхард хэмээх хүн тул эрэн сурвалжилж олж өгнө үү” гэсэн утгатай албан тоот ирүүлж, паспорт, регистрийн дугаарыг нь хавсарган явуулжээ.

Ингэснээр Эрүүгийн цагдаагийн газрынхан түүнийг орон даяар эрэн сурвалжилж, түүний эхнэр Ё.Гантуяа гэх эмэгтэйг шалгаж эхэлсэн ч хэргийг төд удалгүй хаасан байдаг.Мөрдөлтийг шалтгаангүй зогсоосон нь тухайн үед ажиллаж байсан цагдаагийн нэр нөлөө бүхий ажилтнууд түүний мөнгөнөөс хувь хүртсэн байх магадлалтай гэсэн хардлагыг төрүүлж байсан юм. Мөн ТЕГ-ын “Сөрөх тагнуулын газар”-ийн даргаар ажиллаж байсан хурандаа Д.Цогтбаатарыг Германы иргэнтэй гэр бүл болсон Ё.Гантуяа гэх эмэгтэйн ашиглаж байсан 9911…-тэй дугаарыг нь барих болсноос үүдэн Клойбер Максимлиан Лёонхардыг нуусан, эд хөрөнгийг нь авсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж байжээ.

Харин энэ хэрэгтэй холбоотой ноцтой зүйлийг өчигдөр Швейцарьт суух Элчин Сайд Л.Пүрэвсүрэн өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн байна. Тэрээр “13 сая евро залилж, тэрийгээ Монголд ББСБ-д үржүүлж, хуурамч нэрээр Улаанбаатарт амьдарч байсан хүнийг бариад өгөөч гэж Германы талаас бүх мэдээллийг манай Цагдаагийн байгууллагад албан ёсоор өгөхөд алдчихлаа гэсэн.Тэр үед Германы тал “Танайх цагдаагаа хяналтаасаа алдаж, мөнгийг нь цагдаа нар чинь завшсан” гэсэн. Тэр герман хүн 10 гаруй жилийн дараа үхсэн олдсон. Хэн мөнгийг нь завшиж, энэ олон жил яаж гэрийн хорионд байлгав гээд цагдаатай холбоотой шалгах өчнөөн юм байгаа. Цагдаагийн байгууллагаа цэгцлэх цаг болсоон” гэж жиргэсэн байна.

Цагдаагийн ажилчидтай холбоотой ноцтой асуудлууд яригдаж байгаа  энэ үед Элчин Сайд ийнхүү жиргэсэн нь твиттерчдийн дунд нэлээдгүй маргаан үүсгэсэн юм.




Улаанбаатарт 3 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө