СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө, маргааш ихэнх нутгаар нойтон цас орж, хүчтэй цасан болон шороон шуургатай байхыг онцгойлон анхаарууллаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө, маргааш ихэнх нутгаар нойтон цас орж, хүчтэй цасан болон шороон шуургатай байхыг онцгойлон анхаарууллаа

Өнөөдөр /2024.03.26/ Завханы зүүн хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Маргааш /2024.03.27/ төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Тодруулбал, маргааш буюу энэ сарын 27-нд нутгийн зүүн хагаст, энэ сарын 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Энэ долоо хоногийг Баасан гараг буюу энэ сарын 29-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи энэ сарын 27-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, энэ сарын 28, 29-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -5...-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -13...-18 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +11...+16 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна. Энэ долоо хоногийн Бямба гараг буюу энэ сарын 30-наас ихэнх нутгаар дулаарна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.