Н.Номтойбаяр: Миний буруутай үйлдлээр улстөрч шинэ залуусыг адилтгаж хэрэггүй

Н.Номтойбаяр: Миний буруутай үйлдлээр улстөрч шинэ залуусыг адилтгаж хэрэггүй

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн орой “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлийн охины төрсөн өдрийн баярын арга хэмжээнд уригдан очсон Х.Тайван, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар маргалдаж, нэгнээ гэмтээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус маргааны бичлэг бүрэн эхээрээ нийтлэгджээ. Энэхүү бичлэгт Х.Тайван, Н.Номтойбаяр нар маргалдаж Н.Номтойбаяр түрүүлж цохисоныхоо дараа Х.Тайван түүн рүү юм шидэж байгаа үйлдэл камерт бичигдэн үлджээ. Мөн тус маргааны дараа Н.Номтойбаяр бусад руу дайрч байгаа нь бичлэгт үлдсэн байна.

Тэгвэл Н.Номтойбаярын зүгээс энэхүү үйлдэлдээ харамсан өөрийн байр сууриа цахим хуудаснаа илэрхийлжээ. Тэрбээр “Доромж үг даалгүй давьтаргүй үйлдэл гаргасан миний буруу. Ичихийн ихээр ичив. Улстөрийн дайралттай үед бичлэг тасдаж, тараасан нь онцгүй ч надад өөрийгөө зөвтгөх шалтгаан байхгүй. Харин миний буруутай үйлдлээр улстөрч шинэ залуусыг адилтгаж харлуулах хэрэггүй” хэмээн бичсэн байна.