Ёс зүйн дэд хороо хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын нэр бүхий таван гишүүний хөрөнгө, орлого огцом өссөн талаар “Бид уучлахгүй” хөдөлгөнөөс ирүүлсэн гомдлыг хэлэлцэж байгаа юм.. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Л.Болд, Ж.Мөнхбат нарын таван гишүүний хөрөнгө, орлого нь огцом өссөнийг ёс зүйн хувьд дүгнүүлэхээр гомдол гаргасан байдаг.
Хуралдааны эхэнд тус хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “ “Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн уг хуралд оролцуулж өгөх хүсэлтийг гаргасан. Энэ дагуу оролцуулах гэсэн боловч тус хөдөлгөөний хүмүүстэй холбогдож чадсангүй” гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Баделхан хуралдааныг хаалттай явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувийн саналаар дэмжсэн юм. Ингэснээр тус хуралдаан хаалттай горимд шилжив.