Өнөөдөр “Мазаалай баавгайн бахархалт өдөр” тохиож байна

Өнөөдөр “Мазаалай баавгайн бахархалт өдөр” тохиож байна

Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016.04.04-ний өдрийн хуралдааны тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг "Мазаалай баавгайн бахархалт өдөр" болгон жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон байдаг. Энэхүү өдрийн хүрээнд Мазаалай баавгайн талаарх мэдээллийг олон нийтэд түгээх, таниулах олон үйл ажиллагаа өрнөдөг байна.

Энэ өдөр аймгийн хэмжээний албан байгууллагууд, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургуулиуд сурагчдын дунд “Мазаалай баавгайг хэн сайн мэдэх вэ” уралдаант тэмцээн, “Мазаалайг авран хамгаалъя” хэлэлцүүлгийг өрнүүлдэг уламжлалтай. Тухайлбал, энэ жил Бууцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд “Мазаалай баавгайг хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах, ойлголт мэдээлэл өгөх” зорилготой видео (шторк, Reel)-ны уралдааны зарлаад байгаа юм.