Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарийн Холбооны Улсын Давос хотод зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор энэ сарын 19-ны өдөр эх орноосоо мордсон.
Дэлхийн эдийн засгийн 50 дахь удаагийн чуулган энэ сарын 20-24-ны хооронд үргэлжлэх юм. Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож, Норвегийн Хаант Улсад айлчилна.
Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ жилийн Эдийн засгийн чуулганы салбарт хуралдаанд оролцохоор Швейцарьт яваа аж. Дэлхийн эдийн засгийн чуулганы гол зохион байгуулагч Клаус Шваб түүний урилгаар манай улсад айлчилж байсан удаатай. Тийм учраас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тус чуулганд жил бүр уригдан оролцдог юм.
Дээрхээс гадна анхаарал татах нэгэн мэдээлэл байгаа нь уг чуулганы үеэр Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг уулзаж зарим асуудлаар ярилцаж магадгүй гэх мэдээллийг зарим эх сурвалжууд өгч байна.