С.Одонтуяа: Оёмол бүтээгдэхүүний түүхий эдийг татвараас чөлөөлснөөр эмэгтэй хүн бүр гэртээ бизнес эрхэлж, санхүүгээ дээшлүүлэх боломжтой /ВИДЕО/

С.Одонтуяа: Оёмол бүтээгдэхүүний түүхий эдийг татвараас чөлөөлснөөр эмэгтэй хүн бүр гэртээ бизнес эрхэлж, санхүүгээ дээшлүүлэх боломжтой /ВИДЕО/

Монгол Улс оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарыг дэмжих зорилгоор 2005 оноос тус үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа сэлбэг, түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн ч уг хууль онцгойлон нэг салбарт хязгааргүй хугацаагаар үйлчилж байгаа нь татварын тэгш, шударга, үл ялгаварлах зарчимтай зөрчилдөж байна гэж үзэн тус хуулийг хүчингүй болгосон.

Тэгвэл тус хуулийн заалтыг дахин сэргээх, үндсэн болон туслах түүхий эд, материалыг гаалийн татвараас чөлөөлөх дахин хуулийг санаачилсан ажлын хэсгийн гишүүд энэ удаагийн нэвтрүүлэгт оролцож байна. Тодруулбал.  ажлын хэсгийнг ахалж байгаа УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Оёдлын салбарын ТББ-ын ерөнхийлөгч, “Танан зүү” компаний захирал н.Энхзаяа, эдийн засагч н.Батхишиг нар хүрэлцэн ирээд байна.

ВИДЕО:

н.Батхишиг: Оёдлын салбарыг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор санаачилсан дээрх хууль боловсруулагдаад, өргөн барихад бэлэн болоод байна. Тэгэхээр энэ хуулийнхаа гол үзэл баримтлалын талаар хууль тогтоогч С.Одонтуяа гишүүнээс асууя?

С.Одонтуяа: Өнөөдөр бид оёдолын салбарыг шинэ түвшинд гаргах, дэмжих хуулийн төсөл санаачилсан. Би хэд хэдэн оёдолын үйлдвэрүүдээр явж үзсэн. Тэр үед хэд хэдэн чухал тоонуудыг бидэнд үзүүлсэн. Монгол Улс жилдээ 1.2 их наяд төгрөгийн оёмол хувцас хэрэглэдэг. Гэвч ердөө 5 хувийг нь л дотооддоо үйлдвэрлэдэг. 2005 онд энэ салбар ид хөгжиж байхад ДНБ-ний 27 хувийг дангаараа оёдолын салбар эзэлж байсан. Гэвч өнгөрсөн 15 жилд энэ  салбарын ажиллах хүчний тоо долоо дахин буурсан үзүүлэлт гарсан. Тухайн үед энэ салбарт 20-30 мянган хүн ажиллаж байсан бол одоо ердөө 2-3 мянган хүн л үлдсэн байна. Тиймээс энэ салбар дээр ажиллая гэсэн бодол төрсөн. Хэрвээ оёдолын салбарыг хөгжүүлвэл ядуурлыг бууруулах хамгийн гол хөшүүрэг болох юм шиг санагдсан. Вьетнам зэрэг улсууд ядуурлаа бууруулахдаа оёдолын салбараа хөгжүүлсэн байдаг.

-н.Батхишиг: Оёдолын салбарын хүрээнд хийсэн судалгааг харахад ажиллах хүчний дутагдал асуудал болж байсан. Яг энэ ажлын хэсэгт ороод ажиллахаар тулгамдаж байгаа асуудал юу байна?

-н.Энхзаяа: Манай салбарт, туршлагатай, мэргэжлийн боловсон хүч их цөөрсөн. Монгол эмэгтэйчүүд юм оёх суурь өгөгдөлтэй. Тиймээс богино хугацаанд оёдолыг сурах бүрэн боломжтой. 

С.Одонтуяа: Манай улсын их хурал дээр “үйлдвэржилтийн байнгын хороо” гээд шинэ хороо байгуулагдаж байгаа. Монголд үйлдвэрлэдэггүй даавуун бүтээгдэхүүн болон утас, товч, кноп зэргийг гаалийн татвараас чөлөөлвөл энэ салбарт их дэм болно гэж бодож байна. Мөн улсаас дэмжээд, гааль татвараас чөлөөлөөд өгвөл хүн бүрт хийх хүсэл эрмэлзэл төрнө гэж итгэж байгаа.

Манай улсын оёмол бүтээгдэхүүний салбар 102 жилийн түүхтэй. Тиймээс манай салбарт цаашлаад хувцас үйлдвэрлэгчдийн хувьд боломжыг нь дэмжээд өгөх нь маш том дэмжлэг болно. Энэ салбарын 70, 80 хувь нь эмэгтэйчүүдээс бүрддэг учраас гэртээ, өрхийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломжтой гэдгийг хуулийн төсөл боловсруулагчид онцолж байсан юм.