Улаанбаатарт цэлмэг, 17 градус дулаан байна

Улаанбаатарт цэлмэг, 17 градус дулаан байна

Өнөөдөр /2025.09.17/-өөс эхлэн дулаарч, нийт нутгаар цаг агаар тогтуун байна. Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +10…+15 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар +18...+23 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна. Улаанбаатарт цэлмэг. Зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс бага зэрэг дулаарч +15...+17 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө