УИХ-ын гишүүдийн ЖДҮХС-тай холбогдсон хэргийн талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл өгөв.
Тэдний өгсөн мэдээллээр УИХ-ын гишүүн Б.Ундармаатай холбогдох зээлийн хэргийг нь прокурорт хянах ажил үргэлжилж байгаа аж.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь ЖДҮХС-аас 2018.08.24-ний өдрийн А-141 дугаар тушаалаар “Доктор мэйк” ХХК-даа 800 сая төгрөгийн зээл авсан нь баримтаар нотлогдсон. Ингэхдээ албан үүрэг, бүрэн эрх байдлын урвуулан ашигласан байж магадгүй гэх хэргийг прокурор хянаж, шалгаж байгаа аж.