БНСУ-ын мэргэжлийн волейболын "Samsung Fire & Marine Insurance" багийн тоглогч Ж.Энх-Эрдэнэ буюу Эдди мэргэжлийн гараагаа эхлүүлснээс хойшхи хамгийн өндөр оноогоо авчээ.
Энэ сарын 3-ны өдөр Ансан хотод болсон 2023-2024 оны V лигийн эрэгтэйчүүдийн тоглолтод "Samsung Fire & Marine Insurance" баг "OK Financial Group"-ийг 3:1 харьаатайгаар хожлоо. Ялалт байгуулсан "Samsung Fire & Marine Insurance" багийн монгол тоглогч Эдди 25 оноо авснаар тус тоглолтын хамгийн өндөр оноог авсан бөгөөд мэргэжлийн гараагаа эхлүүлснээс хойшхи түүний хамгийн өндөр оноо байсан аж.
Сонирхуулахад, БНСУ-ын Волейболын холбооноос өнгөрсөн жил анх удаагаа Азийн тамирчдын дунд сонгон шалгаруулалт зохион байгуулж, “Samsung Bluefangs” баг Ж.Энх-Эрдэнийг, “Ansan Okman” багт Б. Баярсайханыг авсан юм.
Эх Сурвалж: Oh My Star news