Дарханхаан ууланд нутагшиж буй аргалиудад 1200 кг өвс тавьж өгчээ

Дарханхаан ууланд нутагшиж буй аргалиудад 1200 кг өвс тавьж өгчээ

"Цайрт минераль" компанийн хамт олон зудын нөхцөл байдлын болзошгүй аюул, эрсдэлээс зэрлэг амьтдаа хамгаалах зорилгоор Дарханхаан ууланд нутагшиж буй аргалиудад өвс, тэжээл тавьж өгчээ.

Тус хамт олон уг биотехникийн арга хэмжээг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаад Сүхбаатар сумын байгаль хамгаалагчтай хамтран 1200 кг өвс, 1000 кг хужрыг Дарханхаан уулын дөрвөн хэсэгт байршуулсан байна. Мөн Дарханхаан уулан дээрх хог хаягдлыг цэвэрлэж, зэрлэг ан амьтдыг нутагших эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлжээ.