Архангай аймгийн Ихтамир суманд дахин газар хөдөлжээ

Архангай аймгийн Ихтамир суманд дахин газар хөдөлжээ

ОБЕГ-аас мэдээлснээр өнөөдөр өглөө буюу Улаанбаатарын цагаар гуравдугаар сарын 3-ны 05:07:46 цагт Архангай аймгийн Ихтамир сумын нутагт дахин газар хөдөлжээ.

Газар хөдлөлтийн хүч 4.7 магнитуд байсан аж. Өчигдөр буюу гуравдугаар сарын 2-ны 12:59 цагт Ихтамир суманд мөн 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар бид мэдээлж байсан.