Ерөнхийлөгч Х.Баттулгын хүний эрх, иргэний оролцооны асуудал хариуцсан зөвлөх Г.Уянга УИХ-ын 2020 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээ өнгөрөгч баасан гарагт /2020.01.17/ өөрийн цахим хуудсаараа дамжуулж мэдэгдсэн билээ. Тэгвэл Ардчилсан намын дарга С.Эрдэнэ түүнийг Ардчилсан намаасаа нэр дэвшүүлэхгүй гэжээ.
Энэ тухай Г.Уянга, "АН-аас нэр дэвших болзлыг 60 саяас бусдаар хангасан ч С.Эрдэнэ дарга намаасаа нэр дэвшүүлэхгүй гэлээ" гэжээ.
Г.Уянга нь УИХ-ын сонгуульд өмнө нь Иргэний Хөдөлгөөний Нам, Монголын Ногоон Нам, Монголын Социал Демократ намын "Иргэний эвсэл"-ээс нэг, бие дааж нэг, МАХН, МҮАН-ын "Шударга Ёс" эвслээс нэг, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам, Монголын Ногоон Намын "Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл" эвслээс тус тус нэр дэвшиж байсан юм.