11 дэх удаагийн усанд сэлэлтийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Филиппин Улсад эхэлсэн бөгөөд манай улсаас 21 тамирчин өрсөлдөж байна.
Тэгвэл тус тэмцээний 15-17 насны ангилалд ОУХМ Э. Эрхэс хүрэл медаль хүртсэн бөгөөд 26.43 секундын амжилтаар Монгол улсын рекордоо дахин шинэчиллээ. Мөн 15 настай Э. Эрхэс хүү энэ ангилалдаа хамгийн бага настай өрсөлдөгч байв.