ВИДЕО: Оросын "Баавгай" гэх зэвсэгт бүлэглэлийн цэргүүд Крымын кафед нэвтэрч танхайрсан бичлэг дэлхий нийтэд таржээ

ВИДЕО: Оросын "Баавгай" гэх зэвсэгт бүлэглэлийн цэргүүд Крымын кафед нэвтэрч танхайрсан бичлэг дэлхий нийтэд таржээ

Оросын армийн “Баавгай” гэх нэртэй сайн дурын зэвсэгт цэргүүд Крымын Черноморское тосгоны “Форс” кафед нэвтэрч, агаарт буудан, үйлчлүүлэгчдийг зодсон хэрэг саяхан /2024.02.24/ гарсан байна.

Нутгийн иргэд энэ нь анхны тохиолдол биш бөгөөд "баавгай" хэмээх зэвсэгт бүлэглэлийг цагдаа нар хамгаалж байгаа гэж мэдэгджээ. Харин Черноморское тосгоны кафед халдсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ба хоёр этгээдийг саатуулсан гэж ОХУ-ын дотоод хэргийн яамны орон нутгийн хэлтэс мэдээлжээ. Мөн кафед суурилуулсан хяналтын камерын бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлсний адраа Оросын армийн төлөөлөгчид түүнээс видеог устгахыг хүссэн ч, өдгөө тус бичлэг дэлхий нийтэд хүрээд байгаа ажээ. 

Эх сурвалж: NEXTA

ВИДЕО: