Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Монголын шигшээ баг анх удаа шалгарсан бөгөөд эхний тоглолтоо хоёрдугаар сарын 22-ны өдөр хийж, БНХАУ-ын багт хожигдол хүлээсэн.
Манай шигшээ баг дараагийн тоглолтоо энэ сарын 25-нд буюу маргааш хийх бөгөөд тоглолт Улаанбаатарын “UG Arena”-д болно. Маргааш 15:00 цагаас эхлэх уг тоглолтод Монголын багийн талбайд Гуамын шигшээ зочлох юм. Тэгвэл аварга шалгаруулах урьдчилсан шатны тэмцээнд өрсөлдөх Гуам улсын шигшээ баг өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн ирлээ.