Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Монголын шигшээ баг анх удаа шалгарсан бөгөөд эхний тоглолтоо өчигдөр буюу хоёрдугаар сарын 22-ны өдөр хийлээ.
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг дэлхийн чансааны 100-д эрэмбэтэй бөгөөд өчигдөр хэсгийн эхний тоглолтоо 29 дүгээрт эрэмбэтэй Хятадтай хийж, 80:49 харьцаагаар Хятадын багт хожигдол хүлээлээ.
Монголын багаас Б.Билгүүн 15 оноо, 6 самбар, 2 дамжуулалт, 2 бөмбөг таслалт, 2 хаалт зэрэг үзүүлэлтээр бусдыгаа тэргүүлсэн бол Т.Ууганбаяр 10 оноо, 5 самбар, 5 дамжуулалт, 3 бөмбөг таслалтаар багтаа тус хүргэв. Манай шигшээ багийн дараагийн тоглолт энэ сарын 25-нд буюу хоёр хоногийн дараа Улаанбаатарын “UG Arena”-д болно. 15:00 цагаас эхлэх уг тоглолтод Монголын багийн талбайд Гуамын шигшээ зочлох юм.