Ая зохиогч Өөжгий "Номин талст" хамтлагт зохиож өгсөн дуунуудыг Т.Дэлгэрмөрөн, А.Хаянхярваа нар дуулахыг зөвшөөрчээ

Ая зохиогч Өөжгий "Номин талст" хамтлагт зохиож өгсөн дуунуудыг Т.Дэлгэрмөрөн, А.Хаянхярваа нар дуулахыг зөвшөөрчээ

Гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших хоёрдугаар сарын 5-ны өдөр хуучнаар твиттер буюу Х хуудсандаа “Надад ашиг өгдөггүй, өөр уран бүтээлчдийг тэжээдэг дуунууд хаана ч дуулагдах шаардлагагүй” гэж жиргэсэн.

Дээрх жиргээтэйгээ холбогдуулан “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа, Т.Дэлгэрмөрөн нарт хандаж, “Миний “Номин талст” хамтлагт зохиож өгсөн бүх дуунуудыг Дээгий та хоёр дуулахыг надад байгаа онцгой эрхийн хүрээнд өнөөдрөөс эхлэн бүр мөсөн хориглож байна. Өнөө маргаашаас хуулийн фирмийн мэдэгдэл очих байх” гэж бичсэн билээ. 

Тэгвэл өнөөдөр /2024.02.21/ гитарчин Д.Өлзий-Орших дуучин Т.Дэлгэрмөрөн, А.Хаянхярваа нарт хандаж “Дуул аа, дуул. Хоёр лүд минь. Дуулим хорвоод дуулж болж л байвал миний муу сайн дуунуудыг Монголд дуул, Японд дуул, Америкт ч дуул” гэх жиргээг хоёр дуучин өөрт нь мэхийсэн зургийн хамт нийтэлжээ. Энэхүү жиргээ болон гэрэл зургаас харахад уран бүтээлчид учир зүйгээ олж, “Номин талст”-ын хоёр Д.Өлзий-Оршихын үг, аяыг нь зохиосон "Зүүдний учрал", “Дурлаж бичсэн шүлэг", "Баяртай гэж битгий хэлээч" зэрэг дууг дуулах эрхээ авсан бололтой.