Дональд Трампын худалдаанд гаргасан пүүз хоёр цагийн дотор зарагдаж дуусчээ

Дональд Трампын худалдаанд гаргасан пүүз хоёр цагийн дотор зарагдаж дуусчээ

Нью-Йоркийн шүүх АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг татварын залилан хийсэн хэрэгт буруутай гэж үзэн 355 сая доллараар торгох ял оноосон. Мөн шүүх мужийн нутаг дэвсгэрт компанийг удирдах эрхийг нь  гурван жилээр хассан байна. Ерөнхийлөгч асны өмгөөлөгчид  шүүхийн шийдвэртэй давж заалдана гэдгээ мэдэгдсэн.

Харин Дональд Трамп шүүхээс торгууль сонссоныхоо дараа өөрийн нэрийн брэндийн гуталаа танилцуулсан юм. Тэрээр Филадельфи дахь пүүз сонирхогчдод зориулан "Never Surrender Hi-Top" буюу “Хэзээ ч бүү бууж өг” гэх утгатай пүүзийг  худалдаанд гарснаас хойш хоёрхон цагийн дотор зарагдаж дууссан байна. Алтлаг өнгийн энэхүү пүүз нь 399 ам.доллараар худалдаалагдсан бөгөөд 1000 хос үйлдвэрлэгджээ. Үүнээс ердөө 10 нь Дональд Трампын гарын үсэгтэйгээр худалдаалагдсан байна.