Гэгээн хайрын баярыг тохиолдуулан БНСУ-ын алдартай дуучдын тоглолтыг энэ сарын 17-нд “Эвандис” энтертаймент зохион байгуулж байгаа билээ.
Тэгвэл тоглолтонд оролцох уран бүтээлчид болох МС Sniper, Kim Hyung Joong, Bloo нар өнөөдөр 16:00 цагт Хөшгийн хөндийн нисэх буудалд газардах гэж байна. Маргааш дээрх уран бүтээлчид “Holiday Inn” зочид буудалд 20:00 цагаас хэвлэлийн хурал хийж тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм. Тоглолт Буянт Ухаа цогцолборт болох ажээ.
Н.Ану