XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн шинийн 1 /2024.02.10/-ны өдөр Монголын сагсан бөмбөгийн холбооноос Үндэсний Дээд Лигийн тоглолтыг зохион байгуулсан байна.
Харин тус тоглолтын үеэр "BCH Гарьд" багийн тоглогч Б.Болдбаатар нь шүүгчийн биед халдсан тул түүнийг 2024 оны хоёрдугаар сарын 10 /2024.02.10/-ны өдрөөс эхлэн 2025 оны арванхоёрдугаар сарын 31 /2025.12.31/-ны өдрийг дуустал буюу 2 жилийн хугацаанд Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд оролцуулахгүй байхаар болжээ.
ВИДЕО: Шүүгчийн биед халдсан "Гарьд" багийн тоглогч Б.Болдбаатарын МСБХ-ны тэмцээнд оролцож, тоглох эрхийг 2 жилээр хасжээ pic.twitter.com/ZbMi9wIDkl
— iSee.mn (@iSee_MN) February 11, 2024
Харин "BCH Гарьд" багийн тоглогч Б.Болдбаатарын шүүгчийн биед хэрхэн халдаж буйг харуулсан дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд ил болсон байна. Бичлэгт хар өмсгөлтэй тамирчин Б.Болдбаатар тоглолтын талбай дээр шүүгчийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж, харин түүнийг бусад тамирчид авч явах нь харагдах ажээ.