“ЦАГЛАШГҮЙ ЖАРГАЛАНТ ӨДРҮҮД” урамшуулалт аян үргэлжилж байна

“ЦАГЛАШГҮЙ ЖАРГАЛАНТ ӨДРҮҮД” урамшуулалт аян үргэлжилж байна

Монгол түмний уламжлалт төрт ёсны их баяр Цагаан сарыг угтан ХААН Банк эрхэм харилцагчдадаа зориулж “Цаглашгүй жаргалант өдрүүд” картын урамшуулалт аяныг 1-р сарын 22-ноос 2-р сарын 9-ний өдрийг дуустал зарласан билээ. Хэрвээ та Priority, Signature дебит болон бүх төрлийн кредит карттай бол аяны хугацаанд дараах сонгогдсон байгууллагуудаар үйлчлүүлэхдээ ХААН Банкны ПОС машин дээр картаа уншуулаад 10-30 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.

“ЦАГЛАШГҮЙ ЖАРГАЛАНТ ӨДРҮҮД” урамшуулалт аян үргэлжилж байна
 

Танд хэрвээ дээрх төрлийн картууд байхгүй бол өөрт ойр байрлах ХААН Банкны салбарт хандан шинээр захиалан авч урамшуулалт аянд амжиж оролцоорой. Аяны хүрээнд шинээр  кредит карт захиалсан харилцагчдадаа бид “Welcome point” буюу 30,000 оноог (1оноо = 1₮)  бэлэглэх бөгөөд урамшуулалд багтсан байгууллагуудаас эхний худалдан авалтаа хийсний дараа “welcome point” оноо тань идэвхжих юм. Энэхүү оноогоо та дараагийн худалдан авалтдаа зарцуулах буюу төлбөрөөсөө 30,000 төгрөгийг хасуулах боломжтой.

Харилцагчид аяны туршид цуглуулсан оноогоо thanks.mn  аппликэйшний “оноо” цэснээс шалгаж болно.

Аянд хамрагдах карт, хөнгөлөлтийн мэдээлэлтэй танилцана уу. 

Картын төрөл

Хөнгөлөлт хувь

Гүйлгээний дээд дүн

Нэг харилцагчийн авах хөнгөлөлтийн дээд хэмжээ

Platinium кредит карт

Priority дебит карт

30%

3,000,000₮

900,000₮

Signature дебит карт

Signature кредит карт

Glamour кредит карт

Gold кредит карт

 

 

20%

 

 

3,000,000₮

600,000₮

Энгийн кредит карт

10%

3,000,000₮

300,000₮

Хэрхэн хөнгөлөлт эдлэх талаар илүү тодорхой тайлбарлая. Хэрэв Priority дебит карттай харилцагч А байгууллага дээр 2,000,000 төгрөгийн худалдан авалт ПОС төхөөрөмж дээр гүйлгээ хийхэд 30 хувь буюу 600,000 төгрөгийн хөнгөлөлт авна. Дараа нь  Б дэлгүүрээс 1,500,000 төгрөгийн худалдан авалт хийхэд 300,000 төгрөгийн хөнгөлөлт буюу урамшуулалт аяны хугацаанд нийтдээ хамгийн дээд тал нь 900,000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

Жич: Урамшуулалд ХААН Банкны бизнес кредит карттай харилцагч хамаарахгүйг анхаарна уу.

“ЦАГЛАШГҮЙ ЖАРГАЛАНТ ӨДРҮҮД” урамшуулалт аян үргэлжилж байна
 

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө