Үндэсний их баяр наадмын барилдаанд түрүүлж, Улсын арслан цол хүртсэн М.Бадарчид холбогдох гомдлын урьдчилсан хуралдааныг энэ сарын 23-ны өдөр Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхийн дэргэдэх допингийн давж заалдах комисс хийсэн билээ.
Тэгвэл дээрх асуудлыг хэлэлцэх үндсэн хуралдаан ирэх хоёрдугаар сарын 21-ний өдөр болж, эцсийн шийдвэр гарах аж. М.Бадарч нь Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар хороонд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.