ВИДЕО: “Монголын төмөр зам” ТӨХК говьд шинэ суурьшлын бүс байгуулан, орон нутгийн залуусыг ажлын байраар хангажээ

ВИДЕО: “Монголын төмөр зам” ТӨХК говьд шинэ суурьшлын бүс байгуулан, орон нутгийн залуусыг ажлын байраар хангажээ

Бид энэ удаа өмнийн шаргал говийн төмөр замын бүтээн байгуулалт болон ашиглалт зам дагуух шинэ суурьшлын бүсийг сурвалжлахаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 12 км-т байрлах "Цогтцэций өртөө"-г зорилоо.

ВИДЕО: 

“Монголын төмөр зам” ТӨХК нь Өмнөговь аймгаас Дорноговь аймгийн 6 сумын нутаг дэвсгэрийг дамнан үргэлжлэх “Тавантолгой-Зүүнбаян” төмөр замыг 2023 оны 08 дугаар сард байнгын ашиглалтад хүлээн авч үндэсний төмөр замын сүлжээг 416 км-ээр өргөжүүлсэн билээ. Улмаар тус төмөр замын дагуу орон нутагт цогц бүтээн байгуулалтыг өрнүүлж, өдгөө Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам дагуу байрлах “Цогтцэций өртөө” болон 6 зөрлөгт Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажилчдын байрлах бүрэн цутгамал төмөр бетон хийцтэй 4 давхар бүхий нийт 120 айлын орон сууц, өртөөний удирдлагын 2 давхар барилга, мөн бусад 6 зөрлөг тус бүрд 12 айлын орон сууц, удирдлагын байрыг барьж 300 гаруй ажилтан ээлжээр, 23 ажилтан гэр бүлээрээ ажиллаж, амьдарч буй аж.

Түүнчлэн тус компаниас залуу гэр бүл, боловсон хүчнүүдийг дэмжих, орон нутгийн залуусыг ажлын байраар хангахад голлон анхаарч ажилчдаа үнэ төлбөргүй байраар хангаж, хүүхдүүдтэйгээ хамт амьдрах нөхцөлийг бүрдүүлжээ. Ингэхдээ ажилчдын орон сууцны гадна талбайд хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, автомашины зогсоол барьж, граж болон дэд бүтцийг бүрэн шийдвэрлэсэн бөгөөд өртөө дагаж байгуулагдсан шинэ суурьшлын бүсээс сургуулийн ажилчдын хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт нь хүргэж, буцааж гэрт нь авчрах үйлчилгээг мөн нэвтрүүлжээ. Мөн өнгөрсөн оны есдүгээр сарын 15-ы өдрөөс төмөр зам дагуу Дохиолол холбооны цамхгууд дээр гар утасны 4G болон 2G станцуудыг байрлуулснаар өртөө, зөрлөгүүд дээр байгаа инженер, техникийн ажилчид болон тухайн бүс нутгийн малчид, ард иргэд тухайн сүлжээг ашиглах боломжтой болжээ.

ФОТО: