Монголын төлөөлөгчид Буриадын Зүүн Сибирийн гахайн фермд зочилж, Монголд шинээр гахайн ферм байгуулах талаар ярилцаж, Сибагро компани уг ажлыг энэ хавар Монголд эхлүүлэхээр төлөвлөж буй талаар ОХУ-ын Niatomsk агентлаг мэдээллээ.
"Төв гахайн ферм" ХХК-ийн гүйцэтгэх захирал Виктор Павловын (Төв Гахайн Ферм ХХК) компанийн хэвлэлийн албанаас мэдээлснээр “Сибагро компани компани Монголд гахайн ферм байгуулах зураг төслийн ажил болон баримт бичгийг бэлтгэсэн байна. Улмаар тус ажлыг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх ажил дуусаж үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болжээ. Мөн фермийн барилгын ажлыг хоёр үе шаттайгаар хийхээр төлөвлөж байгаа аж. Гахайн фермийг эхний удаад 10 мянган толгой, дараагийн удаа 40 мянган толгой байхаар төлөвлөсөн байна.
Тус шинэ үйлдвэрт төл мал нийлүүлэх ажлыг Зүүн Сибирийн гахайн ферм хариуцаж, цаашдын малыг өсгөн бойжуулах, таргалуулах ажлыг монгол мэргэжилтнүүд хийх юм байна.
Монголд гахайн иж бүрдэл ашиглалтад орсноор Сибагро компани Зүүн өмнөд Азийн экспортын зах зээлд гарах боломжийг олгож, хөрш улсыг гахайн махан бүтээгдэхүүн, амтат хоолоор хангах юм. Буриадын хувьд энэ төсөл төсөвт нэмэлт татвар оруулж, нийт бүтээгдэхүүнээ өсгөх бол Монголын хувьд олон зуун ажлын байр шинээр бий болж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөгжинө” гэж мэдээллээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.