УИХ-ын гишүүд жил бүр шинэ оноо тэмдэглэн өнгөрүүлэх ёслолын арга хэмжээ зохион байгуулдаг. Ингэхдээ ихэвлэн тухайн оны сүүлийн өдрүүдэд тов зарлаж, шинэ жилээ тэмдэглэдэг билээ.
Харин энэ удаа зориуд он давуулан, тов тогтоосон байна. Уг нь гишүүдийн шинэ жилийг өнгөрсөн сарын 27-ны өдөр товлосон байсан ч ирцтэй холбогдуулан хойшлуулжээ.
Ингэснээр тэд өнөөдөр буюу 2020.01.13-нд шинэ жилээ тэмдэглэх аж. Шинэ Үндсэн хуулийг 1992.01.13-ны өдөр баталж байсан түүхтэй.
Тиймээс энэ удаагийн парламент Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан үйл явдлыг бэлгэшээн, уг өдрийг сонгон шинэ жилээ тэмдэглэхээ тогтсон нь энэ ажээ.