Өнгөрөгч арваннэгдүгээр сар /2023.11/-аас хойш Улаан тэнгис дэх худалдааны хөлөг онгоцууд руу зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэх болсоны хариуд АНУ, Их Британи тэргүүтэй олон улсын эвслийн цэргийн хүчнийхэн энэ сарын 11-12 /2024.01.11-12/-ны шилжих шөнө Хутийн цэргийн 10 орчим объектод цохилт өгч, цуврал довтолгоог эхлүүлсэн.
Тэгвэл Хутичууд хөлөг онгоцууд руу халдахаа өргөжүүлсэн тул хариу цохилт болгон өнгөрөгч шөнө Хутичуудын хяналтад буй Йемений нутаг дэвсгэрт хэд хэдэн удаа цохилт өгсөн гэж АНУ-ын Төв командлалын төлөөлөгч мэдэгдсэн байна. АНУ-ын Төв командлалын төлөөлөгчийн хэлснээр, цохилтуудын бай нь “Ансар Аллах”-ын цэргийн хэд хэдэн байгууламж байжээ. Мөн АНУ-ын Зэвсэгт хүчин Йеменд цохилт өгсөн талаар Хутичуудын хяналтад байдаг “Аль-Масира” телевизийн суваг мөн мэдээлсэн байна.
Эх сурвалж: BBC