ОХУ-ын Буриадын тэргүүн "монголчуудыг орос хэл үнэгүй сурч, хавдрын эмчилгээнд хөнгөлөлтэй хамрагдах санал тавьсан" гэж Оросын хэвлэл мэдээлжээ

ОХУ-ын Буриадын тэргүүн "монголчуудыг орос хэл үнэгүй сурч, хавдрын эмчилгээнд хөнгөлөлтэй хамрагдах санал тавьсан" гэж Оросын хэвлэл мэдээлжээ

ОХУ-ын Буриад улс Монгол Улстай боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, зөвхөн багш нар төдийгүй Буриадын боловсрол, сургалтын чиглэлээр бусад мэргэжилтнүүдийг бэлтгэхэд бэлэн байна гэж Буриадын тэргүүн Алексей Цыденова Монгол Улсын Төвийн бүсийн захирагч Дэмбэрэлийн Мөнхбаатартай хийсэн уулзалтын үеэр мэдэгдэв гэж Восток-Телеинформ мэдээллээ.

Энэ сарын 15 /2024.01.15/-нд болсон тус уулзалтаар Алексей Цыденова “Буриадын боловсролын салбарт орос хэлний багшийн орон тоо бэлэн байгаа. Зарим хөрш улсуудын оюутнууд Улаан-Үд хотод үнэ төлбөргүй суралцаж, амьдарч байна. Манай оронд сургалтад хамрагдсан боловсон хүчин Монгол Улсын бусад боловсролын байгууллагуудын сурагч, оюутнуудад орос хэл заах боломжтой болно. Түүнчлэн Буриадад Монголын оршин суугчид боловсролоос гадна хорт хавдрыг эмчлэх боломжтой. Буриадад цөмийн анагаах ухааны төвийг нээсэн нь зөвхөн өндөр технологийн оношилгоо төдийгүй хавдар судлалын эмчилгээг хийх боломжтой болсон. Тусламжаар Өмнөд Солонгост олон монголчууд очдогийг би мэднэ. Иймд бид яг түүнтэй ижил эмчилгээг  5-10 дахин хямд авч болно” гэсэн санал тавьсан гэж мэдээлжээ.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө