"Их Британийн хаан III Чарльз түрүү булчирхайн томролтой тул аюулгүй мэс засалд орно" гэж Букингемийн ордноос мэдээлжээ

"Их Британийн хаан III Чарльз түрүү булчирхайн томролтой тул аюулгүй мэс засалд орно" гэж Букингемийн ордноос мэдээлжээ

Их Британийн хаан III Чарльз түрүү булчирхайн томролтой тул ирэх долоо хоногт эмнэлэгт хэвтэж, аюулгүй мэс засалд орно гэжээ. Албаны мэдээлэлд, "Жил бүр олон мянган Британи эрчүүдийн хийлгэдэг шиг III Чарльз хаан түрүү булчирхайн эмчилгээ хийлгэнэ" гэж Букингемийн ордны мэдэгдэлд дурджээ. Өдгөө 75 настай III Чарльзын богино хугацаанд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх тул энэ хугацаанд түүний оролцоотой бүх арга хэмжээг цуцлах аж. Сонирхуулахад, түрүү булчирхайн томрол нь 50-аас дээш насны эрчүүдэд маш их тохиолддог бөгөөд энэ нь түрүү булчирхайн хорт хавдар тусах эрсдэлтэй гэсэн үг биш аж.

Эх сурвалж: BBC

 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө