БНСУ-ын "IVE" хамтлагийн гишүүн Жан Вон Ёны нэр хүндэд удаа дараа халдсан юүтүбэрээс 100 сая вонын нөхөн төлбөр авчээ

БНСУ-ын "IVE" хамтлагийн гишүүн Жан Вон Ёны нэр хүндэд удаа дараа халдсан юүтүбэрээс 100 сая вонын нөхөн төлбөр авчээ

БНСУ-ын "IVE" охидын хамтлагийн гишүүн Жан Вон Ён түүний нэр хүндэд удаа дараа халдсан гэх тус улсын Youtuber "Cyber ​​​​Wrecka" сувгийн оператор Пак-тай зарга үүсгэн ялж, 100 сая вонын нөхөн төлбөр гаргуулжээ.

Тодруулбал, Starship энтертаймэнтаас нэгдүгээр сарын 17-ны өдөр мэдээлснээр, Сөүл хотын төв дүүргийн шүүх саяхан youtuber Пакийн эсрэг Жан Вон Ёнийн гаргасан 100 сая воны хохирлын нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргасан гэжээ.

Сонирхуулахад, Жан Вон Ён өнгөрсөн оны аравдугаар сард түүний зан чанарыг доромжилсон худал мэдээлэл нийтэлсэн гэх хэргээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байжээ. Старшип мэдээлснээр, "Уг youtuber нь манай компанийн ажилд саад учруулаад зогсохгүй уран бүтээлчид, шүтэн бишрэгчдийг нь хохироосон худал мэдээллийг тасралтгүй тарааж, бидний нэр хүндийг ноцтойгоор гутааж байна. Үүний дагуу манай компани эцсээ хүртэл иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх болно" гэсэн юм.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө