Швейцарын Давос хотод "Украины энх тайвны бага хурал" болно хэмээн мэдэгдэж, Хятад улсыг оролцохыг урьжээ

Швейцарын Давос хотод "Украины энх тайвны бага хурал" болно хэмээн мэдэгдэж, Хятад улсыг оролцохыг урьжээ

Швейцарын Давос хотод болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр "Украины асуудлаарх Энх тайвны бага хурал" болно гэж мэдэгдсэн байна. Тодруулбал, Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг Швейцарийн Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн форумд оролцохоор ирсний дараа энэ тухай мэдэгджээ. Харин Энх тайвны бага хурлын тов хараахан тодорхой болоогүй байгаа бөгөөд албан бус мэдээллээр өнөөдөр /2024.01.16/ хуралдахаар төлөвлөж байгаа аж. 

Энэ талаар Украины Ерөнхийлөгч В.Зеленский "бид маргааш /2024.01.16/ энхийн бага хурал хийхээр төлөвлөж байна. Аль болох олон орон оролцох ёстой гэжээ. Мөн В.Зеленский, "Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг аливаа улсын оролцоог зөвшөөрч, Хятад улс ч тэдний нэг болно гэдэгт найдаж байна" гэжээ.

Эх сурвалж: BBC