Ираны Эрбил хот дахь АНУ-ын консулын газрын ойролцоох найман объект руу өнгөрөгч шөнө /2024.01.15-16/ халдлага үйлджээ. Тодруулбал, АНУ-ын Консулын газар, Аль-Харир бааз, олон улсын нисэх онгоцны буудлын орчимд дэлбэрэлт болсон тул одоо үйл ажиллагааг нь түр зогсоосон байна. Тус халдлагын улмаас хоёр хүн нас барж, таван хүн шархадсан тул тэднийг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн ба тэдний дунд АНУ-ын цэрэг байхгүй гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. Мөн Эрбил хотод болсон пуужингийн довтолгооны улмаас Америкийн байгууламжууд гэмтээгүй гэж АНУ-ын эх сурвалж мэдээлжээ.
Эх сурвалж: BBC