Дэлхийн хамгийн удаан хаан ширээнд суусан, хамгийн баян хүмүүсийн нэг Султаны 10 дахь хүүхэд Абдул Матены хуримаа хийлээ. Азийн хамгийн алдартай ганц бие залуу гэгдэж байсан хунтайжийн хурим 10 хоног үргэлжлээд өндөрлөлөө.
Султаны 10 дахь хүү, хунтайж Абдул Матены хуримын оргил хэсэг өчигдөр буюу Ням гарагт тохиожээ. Хурим 1-р сарын 7-нд эхэлсэн хуримын ёслолд 5000 зочин оролцсон. Үүнд Саудын Араб, Йордан, Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо, Филиппиний удирдагч Ж.Фердинанд Маркос нар хүрэлцэн иржээ.
Ханхүү Матен бол дэлхийн хамгийн удаан хаан ширээнд суусан, хамгийн баян хүмүүсийн нэг Султаны 10 дахь хүүхэд юм.Султан Болкиах 1967 оноос хойш Брунейг тасралтгүй захирч байгаа манай дэлхийн цөөхөн хэмжээлшгүй эрхт хаадын нэг билээ.Түүнийг манай гарагийн хамгийн удаан төр барьж буй хаан, бас $30 тэрбумын хөрөнгөтэй хамгийн баян хаан гэж үздэг ажээ.
Эх Сурвалж: BBC
Г.Энхзул