Тайваний арлын Ерөнхийлөгчийн сонгуулийг БНХАУ-ын тал "салан тусгаарлагч" хэмээн үзэж тусгаар тогтнолоо зарлавал арга хэмжээ авна гэж амлаж байна

Тайваний арлын Ерөнхийлөгчийн сонгуулийг БНХАУ-ын тал "салан тусгаарлагч" хэмээн үзэж тусгаар тогтнолоо зарлавал арга хэмжээ авна гэж амлаж байна

Өчигдөр /2024.01.13/ Тайваний арлын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж өндөрлөсөн байна. Харин БНХАУ-ын тал энэхүү сонгуулийг "салан тусгаарлагч" гэж үзэж байгаа бөгөөд Тайвань албан ёсоор тусгаар тогтнолоо зарлавал арга хэмжээ авахаа амласан байна. Учир нь Хятад улс Тайванийг өөрийн улсын залшгүй нэг хэсэг гэж үздэг ба олон улс орнууд БНХАУ-ын "Нэг хятад" бодлогыг дэмждэг. 

Мөн Тайванийн иргэдийн 90 гаруй хувь нь Хятадтай нэн даруй нэгдэхийг хүсдэггүй ч Тайваньд тусгаар тогтнолоо зарлахыг дэмжигчид бараг байхгүй, учир нь ийм мэдэгдэл нь БНХАУ-тай дайтахад хүргэх эрсдэлтэй. Харин Тайваний арлын Ерөнхийлөгчийн сонгууль болохоос хоёр долоо хоногийн өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ "Тайвань Хятадтай нэгдэнэ" гэж мэдэгдсэн юм. Иймд Тайваний аюулгүй байдлын гол баталгаа нь АНУ болоод байгаа юм.  Хэрэв Тайваний арал Хятадын  бөмбөгөнд өртвөл дэлхий даяар гар утас, автомашин, цахилгаан барааны үйлдвэрлэл зогсох болно. Учир нь арал нь бүх микропроцессорын 60 хувь, дэвшилтэт чипний 90 хувийг үйлдвэрлэдэг.

Тэгвэл өчигдөр болсон Тайваний сонгуулиар тус арлын иргэд ерөнхийлөгчөөрөө тусгаар тогтнолын талыг баримтлагч Уилльям Лайг сонгосон байна. Өөрөөр хэлбэл Тайвань арлыг эх газрын Хятадаас тусгаарлах ёстой гэж үздэг Ардчилсан Дэвшилтэт Намын нэр дэвшигч гурав дахь удаагаа дараалан ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. 

Эх сурвалж: BBC