Украин, Их Британи улсууд "хоёр талын аюулгүй байдлаа хангах гэрээ" байгуулжээ

Украин, Их Британи улсууд "хоёр талын аюулгүй байдлаа хангах гэрээ" байгуулжээ

Украин, Их Британи улсууд "хоёр талын аюулгүй байдлаа хангах гэрээ" байгуулсан байна. Тус гэрээнд гарын үсэг зурах үеэр Украины Ерөнхийлөгч В.Зеленский "Лондонгийн хүлээсэн үүрэг бол Украиныг НАТО-д элсэх хүртэл аюулгүй байдлыг хамгаалах" гэж мэдэгджээ. 

Энэ гэрээ нь НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр "Их долоо"-ийн орнуудын болох тэдгээрт нэгдсэн улсуудын хооронд тохиролцсон хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх аюулгүй байдлын гэрээнүүдээс анхных нь болж байгаа аж. Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак мөн 2024-2025 онд Лондон Украинд 2.5 тэрбум фунт стерлингийн тусламж үзүүлнэ гэж мэдэгдсэн нь 2022-2023 оныхоос 200 сая фунтээр илүү байгаа аж. 

Эх сурвалж: BBC