Э.Цэнгэлмаа: Удахгүй болох "Алтан хан буриад зон" тоглолтод дуучин А.Хишигдалайг урьж байна

Э.Цэнгэлмаа: Удахгүй болох "Алтан хан буриад зон" тоглолтод дуучин А.Хишигдалайг урьж байна

Дуучин А.Хишигдалай, Гинжин буюу Г.Гарьд нарын хамтарсан уран бүтээл болох "Хадын оройгоор" дуутай холбоотойгоор буриад зон олны дунд маргаан гараад буй. Энэ талаар "Алтан хан буриад зон" тоглолтыг зохион байгуулж буй дуучин Э.Цэнгэлмаа сэтгүүлчдэд өнөөдөр /2024.01.12/ мэдээлэл өглөө.  

Тэрбээр, "Хадын оройгоор дуу бол буриад зоны хувьд эмгэнэлтэй түүх өгүүлсэн бүтээл. Энэ дууг А.Хишигдалай судалгаагүй дуулсан нь буруудсан байх. Цахим хуудсаар янз бүрийн мэдээлэл гарч, буриад зон олон талцаж байгаа мэтээр яриад байна. Би хувьдаа ийм дуу байдгийг А.Хишигдалайгийн уран бүтээлээс л мэдсэн. Ахмад буриадууд маань энэ дууныхаа түүхийг залуучуудад ярьдаггүйгээс бид түүхээ мэдэхгүй байна. Тэр утгаараа ийм дуу бий гэдгийг олон түмэнд таниулсанд нь талархах хэрэгтэй.  "Алтан хан буриад зон" тоглолт тун удахгүй болно. Энэ тоглолтод А.Хишигдалайг албан ёсоор урьж байна" гэлээ.