Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээндээ ахмад настны тэтгэврийг нэг удаа чөлөөлөх талаар дурдсаны дараа М.Оюунчимэг, Н.Амарзаяа нарын гишүүд “Ерөнхийлөгчийн санаачлагыг намдаа ашигтай болгож пиар хийцгээе” гэж дотооддоо уриалсан байдаг. Үнэхээр ч ахмадын зээл тэглэхтэй холбоотой холбоотой хуулийн төслийг МАН өөрсдөдөө ашигтай хувилбар луу оруулж, зээлгүй ахмадууд 1 сая төгрөгийн ваучер тараахаар болж буй.
Энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр “Өнөөдөр 11 жилийн өмнөх алдаандаа буруу хүлээж сууна. Тэрбээр нүүр номын хуудсаараа дамжуулан “Буруугаа хүлээе. 2008 сонгуулиар бид мөнгө амласан. АН нэг сая гэхэд нь 1,5 болгож өсгөсөн. Олсон хэдээ хүүхэд, хөгшин, оюутан гээд ийш тийш тараасан. Авсан нь мартаж, өгсөн нь буруутдаг хорвоо. Сонгуулийн дүн ч шал эсрэгээр гардаг. 2012, 2016 онд энэ киноны 2, 3-р анги гарсан. Одоо 4-р анги ?” хэмээн жиргэжээ.
Буруугаа хүлээе! 2008 сонгуулиар бид мөнгө амласан. АН 1 сая гэхэд нь 1,5 болгож өсгөсөн.Олсон хэдээ хүүхэд,хөгшин,оюутан гээд ийш тийш тараасан.Авсан нь мартаж,өгсөн нь буруутдаг хорвоо.Сонгуулийн дүн ч шал эсрэгээр гардаг.2012,2016 энэ киноны 2,3-р анги гарсан.Одоо 4-р анги ?
— S.Bayar (@SBayar12) January 10, 2020