Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр хийнэ. Уг саналыг байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэж, төслийн эцсийн найруулгад тусган оруулж ирэхээр боллоо.
Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа тэглэх тухай хуулийн төсөл нь:
-Зургаан сая төгрөгөөс доош зээлтэй иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлнө. Зургаан саяас дээш зээлтэй бол зөрүүг зээлдэгч өөрөө хариуцна.
-Цаашид тэтгэврийн зээлийг жилд нэг удаа зургаан сараас дээшгүй хугацаанд олгодог болох
-Тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг удаа нэг сая төгрөгийн урамшуулал олгох гэсэн үндсэн гурван гол асуудлыг зохицуулах хүрээнд хэлэлцэгдэж байна.
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаг 420 мянган иргэний:
-309 мянга нь өндөр насны тэтгэвэр
-68 мянга нь групп, тэтгэмж авдаг
-20 мянга нь тэжээгчээ алдсан
-16 мянга нь цэргийн тэтгэвэр авдаг. Энэ хүмүүсийн зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлнө.
Тэтгэврийн зээлтэй байгаад нас барсан иргэдийн 1.1 тэрбум төгрөгийн зээлийг тэглэнэ гэж төсөлд тусгажээ. Зургаан сая төгрөгөөс дээш зээлтэй байгаад нас барсан бол асуудлыг хэрхэн зохицуулахыг хуульд тодорхой оруулахыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ажлын хэсгийнхэнд анхааруулсан юм. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр хийнэ.