УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанд МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар оролцсон бөгөөд 2020 оны сонгуульд зориулсан намын рейтингийн судалгааг танилцуулжээ. Энэ талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Намын дарга У.Хүрэлсүх бүлгийн хуралдаанд оролцохдоо нэр дэвшигчдээс нам хандивын мөнгө авахгүй гэдгийг хэлжээ.
Мөн тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг хэлэлцээд ахмадуудаа ялгаварлаж болохгүй. гэж үзсэн байна. Тодруулбал, Тэтгэврийн зээлийг тэглэхдээ зургаан сая төгрөгөөс доош үнийн дүнтэй зээлийг тэглэх бөгөөд үлдсэн ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас олгох санал оруулжээ.
Бүлгийн хурлын МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.
-Бүлгийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцсэн бэ. Танай намын ерөнхий нарийн бичгийн дарга бүлэгт мэдээлэл өгсөн гэсэн?
-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс зургаан сая төгрөгөөс доош тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг тэглэнэ, зургаан саяас дээш зээлтэй иргэдийн зургаан сая төгрөгийг л тэглэх санал оруулжээ ирлээ. Мөн зээлгүй 192 мянган иргэдийг яах вэ гэхээр Салхитын мөнгөний ордоос нэг сая төгрөгийн үнэт цаас олгох, тэтгэврийн зээл зогсоох шийдвэрийг цуцлах саналуудыг бүлэгт танилцуулсныг дэмжсэн. Ингээд энэ асуудлыг өнөөдөртөө багтааж байнгын хороо хуралдахаар боллоо.
-Зээлгүй иргэдэд ваучер олгох талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Иргэдийн зүгээс иргэдээ явгаварлаж байна гэсэн шүүмжлэл их гарч байгаа учраас ваучер олгох асуудлыг оруулж ирж байна. Нийтдээ 192 мянган иргэн бүрт нэг сая төгрөгийн эрх бүхий үнэт цаас олгож байгаа юм. Салхитын мөнгөний орд эргэлтэд ороод орлого ороод ирэхээр бэлэн бусаар үнэт цаас олгоно гэсэн үг.