Мэргэжлийн боксын WBA холбооны Ази тивийн аварга Г.Баярхүү ээлжит тулаанаа нэгдүгээр сарын 13-нд БНСУ-ын Инчон хотын Paradise City зочид буудалд хийх талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэхүү тэмцээнд тэрбээр 25 настай, БНХАУ-ын боксчин Есихати Йеркентэй өрсөлдөх юм. Есихати Йеркенийн хувьд мэргэжлийн бокст 14 тулаан хийснээс 6 ялж, 5 ялагдаж, 2 тэнцэж, 1 тулаанаа хүчингүйд тооцуулж байсан бөгөөд сүүлийн 5 тулаандаа ялагдаагүй гэсэн амжилттай.
Тэгвэл уг тулаанд Г.Баярхүү шинэхэн өмсгөлтэй оролцохоор болсон талаар түүний багш Шин Жон Хүн өөрийн цахим худаснаа мэдээлжээ.