Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт өнөөдөр буюу нэгдүгээр сарын 06-ны 11:24:01 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 43.15 109.01 гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ. Энэ үеэр иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч учирсан хохирол байхгүй аж.
