"One FC" холбооны 2024 оны анхны эвентэд хоёр монгол тулаанч тулалдана.
Тэгвэл тус холбооны 2024 оны хамгийн анхны эвент болох "One Fight Night 18" энэ сарын 13-ны үдэш Тайланд Улсын нийслэл Бангкок хотын "Lumpinee Boxing Stadium"-д болно. Үүнд тун сонирхолтой таван тулаан болох бөгөөд манай улсаас 61.2кг-ын жинд З.Шинэчагтага БНСУ-ын Квон Вон Илтэй, Б.Энх-Оргил ОХУ-ын тулаанч Артем Белахтай тус тус тулалдах юм.