УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. Үргэлжлүүлэн УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанд МАН-ын генсек Д.Амарбаясгалан оролцож, мэдээлэл өгч байна. Түүний хувьд 2020 оны сонгуулийн рейтингийн судалгаа болон тойрог, мандатын хуваарилалтыг урьдчилсан байдлаар танилцуулж байгаа аж.
Хуулийн дагуу УИХ хоёрдугаар сарын 1-ээс өмнө тойрог, мандатын тоог тогтоох ёстой юм. Албан бус мэдээллээр 26 тойрогт 2-5 мандаттай байхаар тохиролцсон гэх мэдээлэл ч бий.
Дараа нь Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хамтран хуралдах юм. Байнгын хороодын хуралдаанаар Иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.