ҮЗЭХ: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив

ҮЗЭХ: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан гишүүдийн 57 хувийн ирцтэйгээр 11.02 цагт эхэллээ. Чуулганаар есөн асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. 

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл багтжээ.Эдгээр хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив. 

Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. 

Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.