Японы сүмо бөхийн холбооноос энэ сарын 9-нд Токиод шинэ бөхийн шалгалтад орох 11 залуугийн нэрийг зарлажээ.
Тэр дундаас шинжээчдийн анхаарлыг их татаж буй бөх нь Дархан аварга Г.Өсөхбаярын хүү 2000 оны наймдугаар сарын 24-нд төрсөн, 193 см өндөртэй, 135 кг жинтэй. Ө.Дэмиджамц юм байна. Миягино дэвжээ нь их аварга Хакүхогийн дэмжээ юм. Ө.Дэмиджамц 2016 онд Японы Тоттори жёохокү сургуульд элссэн юм байна. Дошишя их сургуулийн сүмо бөхийн багт байхдаа бүх Японы аварга шалгаруулах оюутны тэмцээнд оролцож, Каназавагийн тэмцээнд түрүүлж байв. Өнгөрсөн хавар их сургуулиа төгсөж Миягино дэвжээнд дадлага хийжээ.
Сонирхуулахад, Дархан аварга Г.Өсөхбаярын хоёр хүү нь хоёулаа тамирчин бөгөөд Ө.Пэрэнлэйжамц өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-26-нд Хонконгод болсон жүдо бөхийн Азийн нээлттэй тэмцээний +100 кг-д хүрэл медаль хүртсэн юм.