Мэргэжлийн боксын WBA холбооны Ази тивийн аварга Ганбаатарын Баярхүүгийн ээлжит тулааны тов албан ёсоор зарлагдлаа. Манай тамирчны тулаан нэгдүгээр сарын 13-нд БНСУ-ын Инчон хотын Paradise City зочид буудалд болно.
Энэ удаагийн өрсөлдөгч нь 25 настай, БНХАУ-ын боксчин Есихати Йеркен байх юм. Шинжаан залуугийн хувьд мэргэжилд 14 тулаан хийж, 6 ялж, 5 ялагдаж, 2 тэнцэж, 1 тулаанаа хүчингүйд тооцуулж байсан бөгөөд сүүлийн 5 тулаандаа ялагдаагүй гэсэн амжилттай. Гэхдээ сүүлийн 4 жилийн хугацаанд ердөө 3 тулаан хийжээ. Мөн тэрбээр Йеркен замналдаа анх удаа хилийн дээс даван тулалдах гэж байгаа нь энэ аж. Тэрээр хамгийн сүүлийн тулаанаа өнгөрсөн оны 5-р сард хийж ТКО-р ялагдсан ч түүний багийн зүгээс өрсөлдөгч тамирчныг мөргөсөн гэж үзэн давж заалдаснаар тулааны үр дүнг хүчингүйд тооцуулсан байна.
Ийнхүү мэргэжлийн бокст тулалдаж байгаа Монгол ширэн бээлийтнүүдийн шинэ оны салхийг Г.Баярхүү хагалахаар боллоо.