Чингис хаан Үндэсний музей "Эрдэм шинжилгээний номын сан"-тай болжээ

Чингис хаан Үндэсний музей "Эрдэм шинжилгээний номын сан"-тай болжээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн баярын өдөр Чингис хаан Үндэсний музейн "Эрдэм шинжилгээний номын сан" нээлтээ хийлээ.

Энэхүү номын сан нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах уншлагын танхим бүхий бөгөөд түүх, археологи, угсаатан, монгол судлал чиглэлээр төрөлжсөн 6000 гаруй гадаад, дотоодын ховор нандин бүтээлээс бүрдсэн. Мөн нийт 15 мянган ном, сэтгүүлийг хадгалах хүчин чадал бүхий номын шүүгээ, олон улсын стандарт бүхий хайлтын системийг нэвтрүүлсэн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий номын сан юм. Энэхүү номын санг бүтээн байгуулах, ном бүтээлийг худалдан авахад "Оюу толгой" компаниас дэмжлэг үзүүлсэн бөгөөд номын фондыг баяжуулахад эрдэмтэн судлаачид өөрсдийн бүтээлээ өргөн барьжээ.