Дэлхийн бөхийн холбооноос эмэгтэйчүүдийн жин жингийн чансаагаар тэргүүлэгч бөхчүүдийг нэрлэжээ.
Жагсаалтад манай тамирчдаас ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д. Отгонжаргал 50 кгд 4 дүгээр байрт бичигдэж байгаа бол 68 кгд ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э. Дэлгэрмаа 2, 72 кгд ДАШТ- ий мөнгөн медальт ОУХМ Э. Даваанасан 3 дугаар байрт бичигдлээ. Чансаа нь манай тамирчдын хувьд 2023 оны ДАШТ болон Азийн наадмын голлосон үзүүлэлт болно.