2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Ховд аймагт АН-аас нэр дэвшсэн Б.Пүрэвдорж, МАН-аас нэр дэвшсэн С.Бямбацогт, О.Батнасан нар ялалт байгуулж, 2016-2020 онд парламентын гишүүнээр ажилласан. Товчхондоо тус аймаг гурван жижиг тойрог /34, 35, 36-р/-т хуваагдаж УИХ-ын гурван мандаттай байсан юм.
Харин 2020 оны УИХ-ынээлжит сонгуулиар Булган, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатарзэрэг аймгуудын мандатын тоог нэмэгдүүлж хоёр болгож, улмаар Нийслэлийн мандатын тоог цөөлж, орон нутгийн мандатын тоог нэмнэ гэсэн ч Улаанбаатар хоттой хамт мандатын тоогоо хасуулжбайгаа ганц аймаг нь Ховд аймаг болоод байна.
Учир нь Ховд аймгийн мандатын тоог цөөлж, хоёр болгоно гэсэн мэдээлэл байгаа юм.
Харин УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан С.Бямбацогт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн О.Батнасан нар 2020 оны УИХ-ын сонгуульд Ховд аймагт нэр дэвшин, өрсөлдөхөөр тус аймагт тогтмол ажиллаж байгаа ажээ.
С.Бямбацогтын хувьд 2008 оноос эхлэн, гурван удаа Ховд аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ. Харин О.Батнасангийн хувьд 2016 онд Ховд аймгаас УИХ-д сонгогдсон бол, Ц.Цогзолмаа 2016 Нийслэлийн Сүхбаатар дүүргээс УИХ-д сонгогдож байжээ. Иймд Ховд аймгийн УИХ-ын мандат хоёр болсон тохиолдол С.Бямбацогт, Ц.Цогзолмаа, О.Батнасан нараас МАН-ын дарга У.Хүрэлсүх хоёрыг нь сонгож, МАН-аас Ховд аймагт нэр дэвших боломж олгох ажээ.